Гагарин нь Смоленск хязгаарын Гжатск хотын (одоогийн Гагарин хот) ойролцоох Клушино хэмээх бяцхан тосгонд мэндэлжээ. Эцэг эх нь хамтралын ажилчид байв. Юрий дээрээ хоёр ахтай, доороо нэг дүүтэй байлаа. Түүний бага сургуулийн тооны багш нь армид нисэгч болж, дайнд оролцохоор явсан нь түүний амьдралд том нөлөө үзүүлсэн гэдэг.
Метталургийн үйлдвэрт дадлагаар ажиллаж эхэлсэн Гагарин ажлаа сайн хийж байсан тул Саратов хотын аж үйлдвэрийн сургуульд суралцуулахаар болжээ. Тэнд Гагарин агаарын клубт элсэн орж, онгоцоор нисч үзжээ. Сургуулиа төгссөн Гагарин нисэгч болохоор зорьж, 1955 онд Оренбургт байсан Агаарын цэргийн офицерийн сургуульд элсэн оров. 1957 онд Оренбургт танилцсан Валентина Голичева хэмээх бүсгүйтэй гэрлэжээ. Сургуулиа төгсмөгч Мурманск дахь цэргийн ангид хуваарилагдан очжээ.
1960-аад онд сансар судлал эрчимтэй хөгжиж, сансрын нисэгчдийг сонгон шалгаруулахад Гагарин 20 хүний хамт нэр дэвшжээ. Ийнхүү тэрээр бусад нөхөдтэйгээ хамт сансрын нисэгч болохоор бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн юм.
Ингээд дэлхийд анх удаа хүн суулгасан сансрын хөлөг хөөргөх болмогц Гагарин болон Герман Титов хоёр тунаж үлдэн, эцэст нь Юрий сонгогджээ.
1961 оны 4 сарын 12.Товлосон өдөр болж, Гагарин Восток3KA-2 (Восток-1 гэж алдаршсан) хөлгөөр хүн төрөлхтний дундаас анх удаа сансарт ниссэн билээ. Тус нислэгийн үеэр хэрэглэгдсэн код нь "хуш" хэмээх үг (оросоор :Кедр) байв. Восток хөлөг дэлхийн татах хүчнээс гарч, сансарт 1 цаг 50 минут орчим байсан бөгөөд дэлхийг нэг тойрсон.
Нислэгийн үеэр Гагарин ТАСС агентлаг түүнийг ахмадаас хошууч болж цол ахисан тухай нэвтрүүлж буйг сонссон гэдэг. Энэ нь түүнийг амьд эргэж ирэхгүй байх хэмээн засгийн газрын холбогдох албан тушаалтнууд таамаглаж байснаас үүдэлтэй аж. Учир нь Восток хөлөг нь агаар мандалд буцаж ороод, 7000 метрийн өндрөөс нисэгчээ суудалтай нь гарган, шүхрээр буулгах гэсэн аюултай зарчимтай байлаа.
Эх дэлхийдээ хөл тавьмагц Гагарин алдар хүндээр булуулсан юм. Никита Хрущевтай уулзах үеэрээ тэрээр Коммунист намын сүр хүчийг бахдан магтаж, Зөвлөлтийн коммунист дэглэмийн үзэл суртлын нэг зэвсэг болж байлаа. Гагарин дэлхийн олон хот, улсаар айлчилж, хүндэт иргэн болж байв.
Гэнэтийн алдар хүндэд умбасан Гагарины сэтгэл санаа тогтворгүйтэж, архинд оржээ.
Тэрээр 1962 онд ЗХУ-ын ардын хурлын депутатаар сонгогдсон юм. Гагарин сансраас эргэж ирснийхээ дараа Оддын хотхонд суурьшиж, сансрын хөлөг зохион бүтээх төсөлд оролцож байв.
Цэргийн нисэгч байсан тэрээр 1968 оны 3 сарын 27-ны өдөр сургуулилтын нислэг үйлдэж байгаад МиГ-15УТИ онгоцтойгоо унаж нас барсан юм. Ослын шалтгаан тодорхой болоогүй бөгөөд 1986 онд дэлгэгдсэн баримтаас үзвэл тэр хавьд нисч байсан Су-11 онгоцны өндөр хурднаас болж үүссэн агаарын урсгалд орж удирдлагаа алдан унасан гэсэн таамаглал хийжээ.
2005 онд ослын талаарх шинэ дүгнэлт гарч, онгоцны агааржуулагч нь эвдэрсэн буюу өмнөх нисэгчийн алдаанаас онгорхой орхигдсоноос болоод хүчилтөрөгч алдагдсан хэмээн тайлбарлажээ.
Wednesday, January 25, 2012
Monday, January 23, 2012
Махатма Ганди
Махатма Ганди буюу Мохандас Карамчанд Ганди (Гужарати хэл: મોહનદાસ કરમચંદ ગાંધી, 1869 оны 10 сарын 2 - 1948 оны 1 сарын 30) нь Энэтхэгийг Английн колониос салж бие даасан улс болох үйл хэрэгт их хувь нэмэр оруулсан. 1921 онд Энэтхэгийн Үндэсний Конгрессийн дарга болсноор үндэстэн даяарх ажилгүйдэл, ядуурал зэргийг бууруулж бие даасан улс болох, тусгаар тогтнолоо хангах зэрэг томоохон асуудлуудтай тулгарсан. 1893 оноос тэрээр нийгмийн хөдөлгөөнд оролцож эхэлсэн. Түүний оруулсан томоохон хувь нэмэр нь тэмцлийг цус асгаруулсан хүч хэрэглэсэн байдлаар биш харин үл нэгдсэн, үл хамтарсан байдлаар өөр арга замаар хийх номлол дэвшүүлэн түүнийгээ хэрэгжүүлсэн явдал юм.
1922 онд Ганди баривчлагдан 6 жилийн хорих ял сонссон ч 2 жил л шоронд суусан.
Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсний дараа Ганди Энэтхэгээс гар гэдэг хөдөлгөөн өрнүүлсэн. 1942 оны 8 сарын 9-нд Ганди мөн Конгрессын ажлын хорооныхонтой хамт англичуудад дахин баривчлагдсан. Түүний эрүүл мэнд муудаж, мэс засал хийх хэрэгтэй болсон тул, түүнийг шоронд үхүүлж олон сая энэтхэгчүүдийн хилэнг хөдөлгөхөөс сэргийлж Раж түүнийг 1944 оны 5 сарын 6-нд сулласан.
Хэдийгээр түүний зохион байгуулж байсан Энэтхэгээс гар хөдөлгөөн элдвээр дарагдан төдийлөн амжилт олохгүй байсан хэдий ч Энэтхэгийг орхин явах болно гэдэг тухайгаа англичууд албан бусаар 1943 оноос эхлэн мэдэгдэх болсон. 1948 оны 1 сарын 30-нд Ганди бусдад буудуулан нас нөгчсөн.
Тэрээр дэлхийн түүхэн дэхь томоохон улс төрийн зүтгэлтэн бөгөөд томоохон энхтайванч үзэлтэн байв. Түүний хурц тэмцэл, эсэргүүцэл, үзэл бодол түүний дэмжигчдийн хүчээр Энэтхэг улс Дэлхийн хоёрдугаар дайны дараа бие даасан улс болсон бөгөөд түүний тэмцэл нь зөвхөн Энэтхэгт ч биш, мөн бусад өөр олон колонийн улсууд Дэлхийн хоёрдугаар дайны дараа тусгаар тогтнолуудаа олж авахад хувь нэмэр болсон. Мөн дэлхий ертөнц АНУ, Зөвлөлт Холбоот Улс гэсэн 2 лагерьт хуваагдаад байх үед энхтайвнаар зэрэгцэн орших, үл нэгдэх үзэл хандлагын суурийг тавьсан.
Түүний хэлсэн түүхэн үгсээс:
"Цөхрөх үедээ би түүхийн бүхий л явцад хайр энэрэл ямагт ялж байсан гэдгийг санадаг. Хүчирхэг алуурчид, тирантууд байж, тэд цаг үедээ ялагдашгүй мэт байсан. Гэсэн ч эцсийн эцэст тэд дандаа ялагдаж, унаж байсан юм. Ямагт энэ талаар бод"
"Галзуу эвдрэл сүйтгэл учруулж л байвал нас нөгчсөн хүнд, өнчичрсөн хүүхдүүдэд, орон гэргүй болсон хүмүүст тэр нь тоталитаризм гэнэ үү либерти гэсэн ариун нэртэй байна уу, юуны ялгаа байна?"
"Нүдийг нүдээр сольбол бүх дэлхий сохор болох болно"
"Олон үйл хэргийн төлөө би үхэхэд ч бэлэн байна. Харин ямар ч үйл хэргийн төлөө би аллага үйлдэхгүй"

Subscribe to:
Posts (Atom)