Monday, January 23, 2012

Өмнөд туйл

Өмнөд туйл буюу Газарзүйн өмнөд туйл нь Дэлхийн гадаргуугийн хамгийн өмнөд цэг бөгөөд Умард туйлын эсрэг талд байрлана.
Өмнөд туйл гэж Дэлхийн эргэлтийн тэнхлэг Дэлхийн гадаргуутай огтлолцох цэгийг хэлэх ба координат нь 90°S, 0°W байна.
Өмнөд туйл нь Антарктид тивд далайн төшнөөс дээш 2,835 метр өргөгдсөн мөсөн дээр байрлана. Мөсний нийт зузаан 2,700 метр учир жинхэнэ хуурай газар нь ойролцоогоор далайн төвшинтэй тэнцүү юм[1].
Өвлийн улиралд Өмнөд туйлд нар мандахгүй бөгөөд зуны улиралд нар зөвхөн тэнгэрийн хаяагаар үзэгдэнэ. Нарнaас ирэх дулааны энергийн ихэнхи нь цасанд ойх тул газрын гадаргууд хүрдэггүй байна. Нарны маш бага энерги, мөн өндөр өргөгдсөн (Антарктид далайн төвшнөөс дээш дунджаар 2,800 метр өргөгдсөн, дэлхийн хамгийн өндөр өргөгдсөн тив) байдгаас болоод Өмнөд туйл нь дэлхийн хамгийн хүйтэн цэгүүдийн нэг болно. Өмнөд туйл нь умард туйлаас илүү хүйтэн, учир нь умард туйл далайд байрлах ба далайн ус дулаан их шингээдэг нь температурт нөлөөлнө.
Зуны дунд сард нар хамгийн өндөрт (23.5 градуст) мандах үед агаарын температур −25 °C болно. 6 сарын турш үргэлжлэх "өдрийн" дараа температур буурах ба 3-р сарын сүүлээр нар "жаргаж", 9-р сарын сүүл хүртэл "шөнө" байх ба энэ үед дундаж температур −65° байна. Амундсэн-Скот станц хамгийн дулаан ба хамгийн хүйтэн температурыг −13.6 °C ба −82.8 °C гэж тэмдэглэсэн байдаг[2].
Өмнөд туйл нь цөл бөгөөд хур тунадас унахгүй, агаарын чийгшилт тэгтэй тэнцүү шахам байдаг боловч хүчтэй салхины улмаас жилд цасны зузаан 20 смээр нэмэгдэнэ[3].

No comments:

Post a Comment